ГЯЛГАР УУТНЫ ХЭРЭГЛЭЭГ ӨНӨӨДРӨӨС ХЯЗГААРЛАНА

Өргөн хэрэглээний нийлэг уутыг өнөөдрөөсхудалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон билээ. Тодруулбал, Засгийн газраас 2019 оны 3-р сарын 1-ээс өргөн хэрэглээний нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэрийг өнгөрсөн онц 6-р сард гаргасан. Иймээс бүх төрлийн гялгаруутыг худалдаалах, хэрэглэхийг хориглож, хэрэглээг нь хязгаарлах шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар болон бусад холбогдох байгууллагууд хяналт тавих юм. Тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс зөрчил гаргасан аж ахуй нэгж, иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 6,1,4 дүгээр заалтад “Хууль дүрэм стандартад заасан шаардлагад нийцээгүй сав баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн бол хувь хүнийг 300 нэгж буюу 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг 3000 нэгж буюу гурван сая төгрөгөөр торгоно” хэмээн заажээ. Гялгар уут нь олон төрлийн полихлорт нэгдлүүдийг агуулсан өндөр молекулт органик бодис юм. Ердөө 0.0025 мм-ийн зузаантай маш нимгэн гялгар уут л гэхэд газрын хөрсөнд шингэхдээ 100 гаруй жил болдог юм байна. Гялгар уут газрын хөрсөнд шингэхгvй он удаан жил байснаас, хөрсний эвдрэл үүсгэж, цөлжилтийг улам эрчимжүүлээд зогсохгүй, эргээд хорт нэгдэл ялгаруулж хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлпөг. Хүний биед нөлөөлөх хор хөнөөлийг нь тоочоод ч барахгүй бөгөөд сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын дунд элэг, ходоод, улаан хоолой, нойр булчирхайн өвчлөл, хорт хавдрын хэмжээ ихсэх хандлагатай болсон. Энэ нь гялгар уутыг ихээр хэрэглэх болсонтой холбоотой гэж мэргэжлийнхэн үзжээ. Гялгар уут нь хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формальдегид, бензол, тлоул зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь эргээд хүнсэндээ шингэн олон төрлийн өвчин үүсэх шалтгаан болсоор байна. Гялгар уутан савлагаатай хүнсний бүтээгдэхүүн гэдэсний савханцар, сальмонеллёз, стафилококк зэрэг нян дамжих хөрс суурь болдог. Гялгар уут хэмээх энэ хортой химийн нэгдэл нь хорт хий ялгаруулж хөрс, ус, агаарыг бохирдуулсаар байна.  

Нийгэм өөрчлөгдөж цаас ховордон үнэд орсон, хаа сайгүй гялгар уутны хэрэглээ хэмжээ хязгаараа алдсан учраас гялгар уутны хэрэглээнээс шууд гарна гэдэг хэцүү юм. Гэхдээ бидэнд татгалзах бүрэн үндэслэлтэй хууль байна, бас дахин боловсруулдаг үйлдвэрлэл байна одоо зөвхөн хэрэглээгээ багасгах иргэн хүний ухамсар л хэрэгтэй юм.
Иймд та бүхнээс гялгар уутны хэрэглээнээс татгалзаж, даавуун уут тор хэрэглэж хэвшицгээхийг уриалж байна. 

сүүлд засварлагдсан 2025-07-01 18:38:09
3 + 14 = нийлбэрийг ол!