СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ АМРААХААР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

БСШУС-ын сайдын 2019 оны 1 сарын 18-ны өдрийн тушаалаар томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан улс даяар Ерөнхий боловсролын сургуулиудыг 2 сарын 11 хүртэл амраахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, 1 сарын 21-ээс 2 дугаар сарын 4-ыг хүртэл амраахаар тусгасан бөгөөд үргэлжлүүлээд цагаан сарын баярын амралт залгаж байгаа юм. 

Харин Ховд аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд буюу цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг мөн 1 сарын 21-ээс 25-ыг хүртэл хугацаагаар амраахаар шийдвэрлэжээ. Учир нь Ховд аймгийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн сүүлийн 4 хоногийн дүнгээр нийт үзлэгийн 16,1 хувийг томуу, томуу төст өвчний онош бүртгэгдсэн байна. Ирэх 7 хоногийн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн мэдээг харгалзан үзээд дахин үргэлжлүүлж амраах магадлалтай гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.

сүүлд засварлагдсан 2024-04-19 20:42:24
14 + 19 = нийлбэрийг ол!