Монгол улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жил, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-т хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хаана: Ард аюушын талбайд
Хэзээ: 2019.04.30
Тус өдөрлөгөөр дараах үйлчилгээг үзүүлнэ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас
- 2019 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулга хийх, мэдээлэл, зөвлөгөө өгөх
- Ажил хайгч иргэдийг бүртгэх
- Ажил хайгч, ажилгүй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх
- Ажил олгогчдыг бүртгэх
- Ажил олгогчдоос сул чөлөөтэй ажлын байрны захиалга авах
- Ажилгүй ажил хайгч иргэдийг бүртгэх
- Ажил олгогч, ажилгүй иргэдтэй ярилцлага зохион байгуулах, зөвлөгөө өгөх
- Ажил хайгч, ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах
- Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагааг танилцуулах
- Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт үйлчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлт тусламжийн үйлчилгээ үзүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх
- Хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн халамжийн үйлчилгээний чиглэлээр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, зөвлөгөө өгөх
- Иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авах
- Цагаан-Уул ахмадын амралт сувиллын үйл ажиллагааг иргэдэд танилцуулах, сурталчлах
Нийгмийн даатгалын хэлтсээс
- Нийгмийн даатгалын хуулийн зөвөлгөө өгөх
- Тэтгэврийн өөрчлөлт шинэчлэлтийн талаар зөвөлгөө өгөх
- Сайн дурын даатгалын дэвтэр баталгаажуулах , хуулийн зөвөлгөө өгөх
- Эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл өгөх
- Тэтгэмжийн хуулиар зөвөлгөө өгөх
- Шимтгэл төлөлтийн талаар зөвөлгөө өгөх
- Эмд-ын тусламж үйлчилгээний багц хэрхэн хөнгөлөлт үзүүлэх талаар мэдээлэл өгөх
- Ажнд-ын баталгаажилтын хуудас тараах , иргэдийг хамруулах
- Иргэдэд брошур гарын авлага тараах
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас
- Шинээр батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл өгөх, гарын авлага тараах
- Гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил төлөвшилтөй холбоотой материал гарын авлага тараах
- Гэр бүлд зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх
- Байгууллагын хүүхэд хамгааллын бодлого, хамтарсан багийн үйл ажиллагааг сурталчилах
- Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтын (Хөдөлмөрийн сайдын тушаал) талаар мэдээлэл өгөх
- Аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг сурталчилах
- Хүүхдийн хүмүүжлийн эерэг аргын талаар зөвлөгөө өгөх, гарын авлага тараах
- Хүүхдийн оролцооны байгууллагын талаар мэдээлэл, сурталчилгаа хийх, гарын авлага тараах
- Хүүхэд хөгжүүлэх дугуйлангийн үйл ажиллагааг сурталчилах
- 108 утасны талаар мэдээлэл өгөх
- Иргэдээс хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэдээлэл авч, холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх
- Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн танилцуулга хийх
- Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, сурталчилах
- Өсвөр үе, залуучуудын чиглэлээр хийгдэж байгаа ажлын талаарх мэдээлэл өгөх, гарын авлага тараах
Хөгжил Политехник коллеж
- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх үйлчилгээ
- МБС болон сургалтын байгууллага, мэргэжилтэй ажилтны үнэлэмж тэдний хөдөлмөр эрхлэлтийн талаар зөв хандлага төлөвшүүлэх, сурталчлах.
- Сургуулийн үйл ажиллагааг, сурталчлах мэдээлэл өгөх, танилцуулга хийх
- Номын сангийн үзэсгэлэн
- 2018-2019 оны хичээлийн жилд элсэлт авах мэргэжлийн танилцуулга
- Мэргэжлийн багш нарын зөвөлгөө үйлчилгээ
- Санал хүсэлт хүлээн авах