“Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран сумдын Засаг дарга, Прокурорын газар, Шүүх, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 60 гаруй төлөөллийг ролцуулан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав.

Дээрх байгууллагуудын төлөөлөл нар хэлэлцүүлэгийн сэдвийн дагуу илтгэл хэлэлцүүлж, тухайн илтгэлд дурьдагдсан гэмт хэргийн тадаарх тоон мэдээллүүд болон гэмт хэргийн үүдэл шалтгаануудын талаар фокус ярилцлага өрнөв. Хэлэлцүүлэгийн төгсгөлд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо болон хамтын ажиллагааг сайжруулах, энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг боловсронгуй болгох талаар хэлэлцэж, ажлын төлөвлөгөөнд оруулах санал гаргасан юм.

сүүлд засварлагдсан 2025-07-01 12:27:19
17 + 12 = нийлбэрийг ол!