Б.ХҮРЭЛБААТАРЫН "САР АНХ МАНДСАН НУТАГ" ЧУУЛБАР БҮТЭЭЛ “АЛТАН НАМАР-2018” ХӨГЖМИЙН НААДМЫН ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРЧЭЭ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газархамтран 10 дугаар сарын 20-ний өдөр хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг шалгаруулах Алтан намар-2018 хөгжмийн наадмыг Монгол Улсын филармон концертын танхимд зохион байгуулжээ. Тус наадамд 17 хөгжмийн зохиолчийн 19 бүтээл тоглогдсон байна.

Алтан намар-2018 наадмын шилдгийн шилдэг бүтээлүүдийн Нэгдсэн концерт Улсын санд худалдан авсан бүтээлийн хөгжмийн зохиолчдод шагнал гардуулах ёслолын ажиллагаа 10 дугаар сарын 30-ны өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болов. Алтан намар-2018 хөгжмийн наадмын тэргүүн дээд шагналыг Ховд аймгийн харьяат, хѳгжмийн зохиолч Б.Хүрэлбаатарын Хѳѳмий, Симфони найрал хѳгжимд зориулан бүтээсэн 'Сар анх мандсан нутаг' чуулбар бүтээл хүртсэн байна. Энэхүү уран бүтээлийг аймгийн ХДТ-ын хөөмийч Х.Ганзориг болон нутгийн уран бүтээлчид хамтран үзэгчдэд толилуулжээ. Тэгвэл өнөөдөр хѳгжмийн зохиолч Б.Хүрэлбаатар, ХДТ-ын хөөмийч Х.Ганзориг нарыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ХДТ-ын удирдлага, холбогдох хүмүүс Ховд Нисэх буудал  дээр тосон авч, хүндэтгэл үзүүллээ.

Эх сурвалж Ховд аймгийн Засаг даргын тамгын газар

сүүлд засварлагдсан 2024-05-17 15:37:30
5 + 12 = нийлбэрийг ол!