Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний халдвар амбулаторийн нийт үзлэгийн 15,1 хувийг эзэлж, дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэх болсон тул аймгийн Засаг дарга захирамж гаргаж, СӨБ-ын байгууллагын үйл ажиллагааг 1-р сарын 10-наас 1-р сарын 20-ны өдөр хүртэл хааж, ЕБС-ийн сурагчдын амралтыг 1-р сарын 13-наас 1-р сарын 20-ны өдрийг хүртэл 7 хоногоор сунгахаар шийдвэрлэлээ.
Мөн тус захирамжаар жирэмсэн болон 5 хүртэлх насны хүүхдүүд нь ханиад томуугаар өвчилж, эмчлүүлэх, асруулах зайлшгүй шаардлага тулгарсан ажилтан, албан хаагчдад 3-5 хоногийн цалинтай чөлөө олгохыг байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт зөвшөөрсөн байна.

