​Төрийн алба хаагчдын нэрийг барьж залилан хийжээ

“Залилан” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс төрийн алба хаагчдын нэрийг барьж иргэд, аж ахуйн нэгжийг залилан мэхлэдэг 25 настай У-г саатуулжээ.

Тэрээр Нийслэлийн цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газар, дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс, тасгийн алба хаагчдын нэрийг барьж залилан хийдэг байсан аж. Ингэхдээ Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа 8 нэрийн хүнсний дэлгүүр, ТҮЦ-ийг торгож, тамхи зарах болон бусад тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэх мэтээр 36 аж ахуйн нэгж, иргэнийг хууран мэхлэж 10.000-100.000 төгрөг, бараа материал зэрэг эд зүйлсийг залилдаг нь урьдчилсан байдлаар тогтоогдон шалгаж байгаа юм байна.

Иймд иргэд, аж ахуй, худалдаа үйлчилгээ эрхлэгч та бүхэн хяналт, шалгалтаар явж байгаа алба хаагчдын баримт бичгийг нягтлан шалгаж, залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сэжигтэй зүйл илэрвэл цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна.

Эх сурвалж: itiom.mn

сүүлд засварлагдсан 2025-07-01 13:13:49
19 + 18 = нийлбэрийг ол!