ДУУТ СУМЫН УНДНЫ УСНЫ ЭРҮҮЛ АХУЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ САЙЖРУУЛЖЭЭ

Ховд аймгийн Дуут сум Монгол орны хамгийн өндөрлөгт орших сум юм. Тус сумын хувьд иргэдийн ундны усны эрүүл ахуйн асуудал хамгийн хүндрэлтэй асуудал байсан цаг саяхан. Тухайлбал, иргэдийн ундны уснаас уран илэрч иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс анхааруулж байсан. Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэхэд зохих арга хэмжээ авч УИХ-ын гишүүн О.Батнасан улсын төсөвт хөрөнгө оруулалтыг нь суулгасан байна. Ингээд ажил хийгдсэний дараа иргэдийн уснаас дээж авч үзэхэд эрүүл ахуйн шаардлага хангасан төдийгүй цэвэршүүлсэн устай дүйцэх хэмжээний үзүүлэлттэй гарсан гэдгийг сумын удирдлагууд онцолж талархаж байгаагаа илэрхийлж байв. Мөн энэ онд тус суманд 350 хүний суудал бүхий сумын Соёлын төв, аймгийн төвтэй холбох сайжруулсан шороон замын ажлууд хийгдэж эхлээд байна. Алслагдсан бүс нутагт буюу өндөрлөг уулын бүсд оршдог сумын хөгжилд замын дэд бүтцийг шийдвэрлэсэн явдал нь сумын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нь гарцаагүй. 

 

сүүлд засварлагдсан 2024-05-17 15:37:31
20 + 13 = нийлбэрийг ол!