“АЙМГИЙН АХМАД БАГШ НАРЫН III ЗӨВЛӨГӨӨН” БОЛЛОО

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, аймгийн “Эрдмийн оргил” ахмад багш нарын холбоо хамтран “Ахмад багш нарын III зөвлөгөөн”-ийг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 05-ны өдөр Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Боловсролын салбарын хөгжилд ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, идэвх санаачлагыг дэмжих, сурган хүмүүжүүлэх арга туршлагыг нь залуу үеийнхэнд өвлүүлэх зорилготой уг зөвлөгөөнд 200 гаруй ахмад багш оролцож, санал бодлоо илэрхийлсэн юм.

Мөн “Ахмад багш нарын III зөвлөгөөн”-д БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, “Эрдмийн оргил” ахмад багш нарын холбооны тэргүүн Б.Шоовдой болон бусад удирдах ажилтнууд оролцож, Боловсролын салбарт төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, орон нутгийн боловсролын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн төлөв байдал, ахмад багш нарын оролцооны талаар мэдээлэл хийж, мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үеэр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад багш нарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж нэр бүхий ахмад багш нарт салбарын яамны шагнал, аймгийн ИТХ, Засаг даргын өргөмжлөл, талархлын бичиг гардуулав.

Ховд аймгийн ахмад багш нарын зөвлөгөөнийг 4 жилийн хугацаанд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай юм.   

сүүлд засварлагдсан 2024-05-03 08:16:29
15 + 4 = нийлбэрийг ол!