БУЛГАН СУМ САР БҮРИЙН НЭГНИЙ ӨДРИЙГ “МАШИНГҮЙ ӨДӨР” БОЛГОЖЭЭ

Сум, орон нутгийн хүн амын эрүүл мэндийг сайжруулах, биеийн тамир, спорт бүхий нийтийг хамарсан арга хэмжээг нэмэгдүүлэх, дугуйн спортоор хичээллэгсэдийг идэвхжүүлэх зорилгоор Ховд аймгийн Булган сумын Засаг даргын шийдвэрээр сар бүрийн 1-ны өдрийг “Машингүй өдөр” буюу Унадаг дугуйтай өдөр болгон хэвшүүлэхээр болжээ.

Энэ нь унадаг дугуйны хэрэглээг нэмэгдүүлэх, дугуй унаж хэвшүүлэхэд чухал үр нөлөөтэй юм. Уг арга хэмжээний хүрээнд Булган суманд “Минжит булган дугуйн холбоо” үүсэн байгуулагдсан байна. Ингээд холбооны даргаар сумын Нэгдсэн эмнэлэгийн эрхлэгч Б.Батбаатар, нарийн бичгийн даргаар сумын Соёлын төвийн дарга Н.Мөнхдалай нар сонгогджээ. Дугуйн холбооны нээлтийн үйл ажиллагааны үеэр дугуйн аялалыг хийсэн бөгөөд нийт 30 гаруй км дугуйн аялал хийжээ.


    

сүүлд засварлагдсан 2025-07-01 19:18:52
11 + 17 = нийлбэрийг ол!