Ш.Отгонбаяр: Иргэд анхан шатны нэгжийн талаарх хангалттай мэдлэггүйгээс БОЭТ-д ачаалал үүсгэж байна

Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ бол иргэд дараагийн шатлалын байгууллагад ачаалал үүсгэхгүй байх, дараалал хүлээлгүйгээр хэд хэдэн төрлийн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой нэгж юм. Ховд аймагт “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах нь” төсөл хэрэгжиж байгаа билээ. 

  • Судалгааг ямар аргачлаар хэрхэн хийв? Иргэдийн түүврийг хэрхэн тооцоолсон бэ?
  • Өрх, сумын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийн төлөөллийг хангах байдлыг харгалзан иргэдийн бүлгийн түүврийг гаргасан.  Нэгж тус бүр дээр сумын иргэдийн төлөөлөл бүхий  5 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний баг байгуулсан. Эхлээд хараат бусаар судалгааг авах, асуумжийг тайлбарлах арга зүйн сургалтад хамруулсан. Анхан шатны нэгж тус бүрээс хүн амын нягтаршил, үйлчлүүлэгчдийн тооноос хамаарч түүврээ хийсэн. Тухайлбал, Жаргалан ӨЭМТ 159, Үенч сумын ЭМТ 80, Мөст сумын СДЭ 100, Баатархайрхан ӨЭМТ 155 гээд үйлчлүүлсэн иргэдээс судалгаан авсан юм. Нэгж тус бүр дээр  ганцаарчилсан ярилцлага 2, фокус бүлгийн хэлэлцүүлгийг 10 хүний дунд хийлээ. Судалгаанд оролцогсдын 57.7% нь эмэгтэйчүүд байсан.
  • Судалгаанд иргэд хамрагдаж, хөндлөнгийн үнэлгээ өгч буй нь сайн хэрэг. Харин тухайн байгууллагын үнэлгээг хэрхэн хийсэн, ямар шалгуур үзүүлэлтээр дүгнэлт гаргаж байгаа вэ?
  • Үйлчилгээний хүртээмж ба бэлэн байдлыг нэгж тус бүр дээр хүний нөөц, дэд бүтэц, үндсэн тоног төхөөрөмж, гэр бүл төлөвлөлт, дархлаажуулалт, өсвөр үеийн эрүүл мэнд ба хангамжийн хүрээнд ажиглалт хийсэн. Ажиглалтын мэдээллийг нэгтгэн дүгнэлт хийж, нэгж тус бүрээр гаргасан.
  • Жаргалант сумын хувьд хүн амын нягтаршил ихтэй нь үйлчилгээний чанар хүртээмжид хэрхэн нөлөөлж байна?
  • Бидний хийсэн судалгааны дүнгээс харахад тусламж үйлчилгээний хүртээмж тэгш бус, хүн амын зарим бүлэгт хүрэхгүй байна. Энэ нь түр оршин суугчид илүү өртөж байна. Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг цаг тухай үед нь авч чадаагүйн улмаас амь насаа ч алдсан тохиолдол гарсан байгаа юм. Нөгөө талдаа Ховд аймгийн Жаргалант сум түр оршин суугчидтайгаа нийлээд 40,000 гаруй хүн амтай хэдий ч сумын статусаараа 2000 хүн амтай ижил түвшинд үйлчилгээг үзүүлэх нөөц бааз суурь, хүчин чадалтайгаар ажиллаж байгаа  бодлогын түвшинд анхаарах асуудлын нэг. Өдрийн цагаар ажилтай байдаг хүмүүс ӨЭМТ-өөс явуулж буй үйл ажиллагаанд оролцох боломж хязгаарлагдмал байна. Ялангуяа урьдчилан сэргийлэх үзлэг, эмчид үзүүлэх зэрэгт ажлын цаг нь давхарддаг учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй байна. Малчдын хувьд ойрхон төв рүү орох боломжгүй учраас “гэрт нь очиж явуулын үзлэг хийж байвал зүгээр” гэж санал асуулгад дурдсан байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд “СЭМТ, ӨЭМТ-д физик эмчилгээ уламжлалын эмчтэй болох шаардлагатай гэжээ. Хөдөөгийн сумдад амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд тэр болгон аймаг орж чаддаггүй гэсэн байна.  
  • Судалгааны үр дүнгийн мэдээллээр эрүүл мэндийн анхан шатны байгууллагууд төвүүдийн үйл ажиллагаанд иргэд ямар дүгнэлт өгч байна?
  • Өрхийн болон сумын эрүүл мэндийн төвд хандаж буй байдлыг авч үзэхэд Баатархайрхан, Жаргалан багаас судалгаанд оролцсон хүмүүсийн 65-80 орчим хувь нь өвдсөн үедээ ӨЭМТ-дөө ханддаг гэжээ. Харин Бүсийн оношилгоо эмчилгээний төвд (БОЭТ) хандах байдлын хувьд дээрх хамаарал урвуу буюу Баатархайрхан багаас (47.7%) илүү нь, мөн хувийн эмнэлэгт 7.1-9.4 хувь ханддаг гэсэн нь ойролцоо гарчээ. Үүний дараагийн үзүүлэлт нь иргэд өвдсөн үедээ эхлээд өөрөө эм авч уудаг гэж хариулсан нь 4-5 хувийн хооронд хэлбэлзэж байна. Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийн дийлэнх нь гэртээ голдуу байдаг ахмад настнууд, нялх хүүхэд эсвэл хүнд өвчтэй хүмүүс бөгөөд ЭМД-аас санхүүждэг 4 багц тусламж үйлчилгээ буюу Өдрийн эмчилгээ (бариа, физик), Гэрийн тусламж үйлчилгээ (хөгжлийн бэрхшээлтэй, хүнд архаг өвчтэй хүмүүс), Оношилгоо, эмчилгээ болон Сэргээн засах эмчилгээг авдаг бөгөөд сэтгэл хангалуун байдаг байна. Судалгаанд сумдаас оролцогчдын хувьд Сумын Эрүүл мэндийн төв эсвэл Сум дундын эмнэлэгтээ ханддаг гэсэн хариултын хувь харьцангуй зөрөөтэй байв. Жишээ нь: Үенч сумын оролцогчдын 78.8 хувь нь СЭМТ- дөө, харин Мөст суманд 46 хувь нь СДЭ-тээ хандаг гэжээ. Түүнчлэн, Мөст сумын оролцогчдын 34 хувь нь СЭМТ  рүү, 15 хувь нь өөрөө эм авч уудаг, 10 хувь нь хувийн эмнэлэгт болон 8 хувь нь лам бөө гэсэн нь бусад нэгжтэй харьцуулахад өндөр буюу сумынхаа эрүүл мэндийн байгууллагад бага ханддаг гэж хэлж болохоор юм. Аймгийн төвийн багуудтай харьцуулахад эдгээр  хоёр сумаас БОЭТ рүү ханддаг гэж оролцогчдын 14-15 хувь нь хариулжээ. Судалгаанаас харахад иргэд хэвтэн эмчлүүлэх, хяналтанд орох зэрэг үйлчилгээг сумын эрүүл мэндийн байгууллагаас, нарийн мэргэжлийн эмчийн тусламжийг БОЭТ-өөс  авах сонирхол, хандлагатай байна. Эдгээрээс харахад үйлчлүүлэгчид ихэвчлэн өвдсөн үедээ буюу онош тодруулах, эмчилгээ хийлгэх, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг голлон авсан, харин урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, эрүүл мэндээ хамгаалах болон эрүүл мэндийг дэмжих зэрэг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдсан талаар мэдээлэл бага өгчээ.  Харин судалгаанд оролцогсод нь аливаа өвчнөөс сэргийлэх, эрүүл мэндийнхээ талаар мэдээлэл авах, боловсролтой болохыг хүсдэг тухайгаа асуумжинд дурджээ. Тэгэхээр иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулсан мэдээлэл нийгэмд хомс байгаа бөгөөд энэ төрлийн ажил хийх хэрэгтэйг харж болно.  
  • Анхан шатны тусламж үйлчилгээ авахад учирч буй хүндрэл бэрхшээлийг иргэд юу гэж тодорхойлж байна.
  • Баатархайрхан ба Жаргалан багаас судалгаанд оролцсон хүмүүсийн 65-80 орчим хувь нь өвдсөн үедээ ӨЭМТ-дөө ханддаг гэжээ. Судалгаанд оролцсон иргэдийн 4-5 хувь нь өвдсөн үедээ өөрөө эм авч уудаг байна. Түүнчилэн Шаардлагатай эмчилгээ байдаггүй (7%), Оочер ихтэй, удаан хүлээлгэдэг (20.0%) болон эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн доголдол (20.8%) зэрэг хүндрэлүүд байна гэж судалгаанд оролцогчид үзэж байна. ӨЭМТ дээр байгаа зарим төхөөрөмжийн ашиглалт муу. Жишээ нь ЭХО, зүрхний бичлэгийн аппарат байгаа ч ажиллуулах эмч байдаггүй, эсвэл УВЧ, “Искра” шарлагын аппарат,  шилэн болон зэсэн бумба ганцхан ширхэг байдгаас олон хүнд хүртээмж муутай, ӨЭМТ-ийн хашаанд болон чийрэгжүүлэлтийн өрөөнд байгаа чийрэгжүүлэх тоног төхөөрөмжийг бүрэн ашиглах талд эмнэлгийн мэргэжилтнүүдээс хяналт, анхаарал тавьдаггүй байна. Иргэдийн хувьд АШТҮ-ний байгууллагын талаар хангалттай мэдээлэлгүй байдгаас өөрт хэрэгтэй үйлчилгээг авах боломж нь хязгаарлагддаг байна. Үүнээс болж дараагийн шатны буюу БОЭТ-ийн ачаалал ихсэх, оочер дараалал нэмэгдэх хандлагатай гэж ажиглагдсан.
  • Анхан шатны нэгжид хүний нөөцийн хүрэлцээ хэр байна?
  • ӨЭМТ-ийн хүний нөөцийн хомсдол нь тусламж үйлчилгээний хүртээмж, чанарт сөргөөр нөлөөлдөг. Жишээ нь: Баатархайрхан, Бичигт, Алагтолгой, Тахилт багийн 7,000 иргэн болон 2,000 орчим түр оршин суугчдад 4 их эмч, 4 сувилагч, 1 нийгмийн ажилтан, лабораторийн ажилтан тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нь стандартаас 2 их эмч, 4 сувилагчаар дутуу ажиллаж байгаа юм. Жилд дунджаар 28,000 үзлэг хийгддэг. Иймээс ӨЭМТ- ийн ачаалал ихтэй байна. Мөн сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд ор хүрэлцэхгүй байх, эсвэл хэвтэх, эмчилгээ хийлгэх тохиолдолд эмийн хангамж дууссан бол үйлчлүүлэгч өөрсдөө эм, тариагаа гаднаас худалдан авах, өөрийн унаагаар ирэх зэргээс үйлчлүүлэгч санхүүгийн дарамтанд орох асуудал гардаг гэжээ. Зарим тохиолдолд сумаас БОЭТ рүү шууд ирж яаралтай тусламж авах өвөрмөц тохиолдлын зохицуулалт байдаггүй зэрэг нь үйлчлүүлэгчид хүндрэл учруулдаг байна. Иймээс шаардлагатай тусламж үйлчилгээний чанарын талаарх асуудал нь анхаарвал зохих зүйл юм.

Анхан шатанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хугацаандаа авч чадахгүй байгааг иргэд дүгнэхдээ эмч нар цагаа барьдаггүй (10.5%), эмч нар ажлын байрандаа байдаггүй (6.1%), цаг авсан хүмүүс цагтаа ирдэггүй (5.1%), эмнэлгээс хяналт тавьж зохицуулдаггүй (4.5%), хурал цуглаантай (3.6%) тус тус орж байна.

  • Анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагуудын сайн болон сул талуудыг юу гэж тодорхойлов?
  • АШТҮ-ний байгууллагуудын сайн болон сул талуудыг харьцуулж үзэхэд, нийт оролцогчдын 36.4 хувь нь эмч эмнэлгийн мэргэжилтний зан харилцаа, хандлагыг сайн, 16.8 хувь нь сул. Харин эмч мэргэжилтний ур чадварын үзүүлэлт, үйлчилгээний хүртээмж болон цаг барих зэрэг асуудалд өгсөн хариултууд ойролцоо хувьтай байлаа. Оношлогоог хангалтгүй гэж хариулсан хувь нь сайн үнэлгээг өгсөн хувиас бараг 3 дахин илүү байна. Мөн ЭМТҮ-ний байгууллагыг оролцогчдын 12 хувь нь хүлээлт ихтэй байдаг нь сул тал гэж үзжээ. 

Ярилцсан: Г.Энхжаргал

сүүлд засварлагдсан 2024-04-18 14:41:05
6 + 7 = нийлбэрийг ол!