УЛААНБААТАР ХОТООС ДАРВИ СУМАНД ИРСЭН 2 ИРГЭНИЙ 2 ДАХЬ РСR ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ "ЭЕРЭГ" ГАРЧЭЭ

Өнөөдөр буюу 1 сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймгийн Дарви сумын хяналтын постоор нэвтэрсэн 1 автобусанд ирсэн зорчигчдоос 2 иргэний 2 дахь РСR шинжилгээний хариу "эерэг" гарсан байна. Тодруулбал, эдгээр иргэд нь Ховд аймгийн төвд ирээгүй буюу Дарви суманд тусгаарлалтад байгаа юм. Тухайн хүмүүстэй нэг автобусанд хамт ирсэн хүмүүс ч мөн Дарви суманд тусгаарлалтад байгаа. Энэ асуудалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс одоо хуралдаж байна. Дээрх хоёр иргэний тандалтыг авч үзвэл Улаанбаатар хотод нийтийн байранд амьдарч байсан гэр бүлийн 3 хүн байгаа юм байна.  Одоогоор 2-ынх нь шинжилгээ ийнхүү эерэг гарчээ. 

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Улаанбаатар хотоос бусад автобусаар ирсэн иргэдийг дахин давтан шинжилгээнд хамруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа юм байна. Учир нь КОВИД-19 нь анхны шинжилгээгээр илрэхгүй байгаа учир тандалт судалгааг ийнхүү нөхөн хийх нь зүйн хэрэг юм. Иймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, урьдчилан сэргийлэхэд буруудахгүй. Өмнөх удаагийн татан авалтаар орон нутагтаа ирсэн иргэдийн нөхцөл байдлаас харвал гэрийн тусгаарлалт үр дүнгүй болох нь харагдаж байсан. Тиймээс энэ удаад гэрийн тусгаарлалтад онцгой анхаарахгүй бол нөхцөл байдал хүндэрч мэдэхээр байна. 

Ж.Саруул 

Rate this item
(3 votes)
сүүлд засварлагдсан 2021-01-27 00:40:32
2 + 6 = нийлбэрийг ол!
News writer

энд өөрийн сэтгэдэлээ бичнэ үү

www.khovdtimes.mn
шар олон улс
сонин бараа