ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭРХЛЭГЧ ЭМЧ НАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд "Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэнэ" гэж заасан байдаг. Үүний дагуу энэ оны 03-р сарын 30-ны өдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн нар Жаргалант сумын “Баатархайрхан”, “Бугат”, “Буянт”, “Жаргалан”, “Рашаант” ӨЭМТ-үүд, Булган сумын “Булган” Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нартай 2020 оны гүйцэтгэлийн гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурлаа. 

Энэ үеэр  Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2019 оны гэрээний үр дүнгийн талаар санал солилцож цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа. 

 

сүүлд засварлагдсан 2025-07-01 19:27:40
18 + 1 = нийлбэрийг ол!