БУЛГАН СУМЫН ШИНЭ ЭМНЭЛЭГ ШИНЭ СТАНДАРТААР АЖИЛЛАНА

Булган сумын нэгдсэн эмнэлэг шинэхэн байранд орж үйл ажиллагаагаа өргөтгөөд удаагүй байгаа билээ. Тус эмнэлэг нь 50 ортойгоор байгуулагдсан боловч өнөөдрийн байдлаар 70 өвчтөн, үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгийн дэд бүтэц, орчин нөхцөл, ахуй хангамжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар амжилттай шийдвэрлээд удаагүй байгаа бөгөөд эмч, ажилтнуудыг эрүүл мэндийн чанарын мэдэгдэхүүн, мэдээллээр хангах нь нэн тулгамдсан асуудал байсныг УИХ-ын гишүүн О.Батнасангийн ажлын албанаас санаачлан сургалтыг ажлын байран дээр нь зохион явууллаа. Хамгийн гол нь эмч, ажилтнуудын ажилдаа хандаж байгаа харилцаа, хандлага түүнийг дагасан чадавх чухал учраас алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад цаг үеэ олсон оюуны том хөрөнгө оруулалт бүхий сургалт боллоо гэдгийг сургалтанд хамрагдсан эмч, ажилтнууд уламжилж байна. Уг сургалтанд Булган сумын нэгдсэн эмнэлэг болон Алтай, Үенч сумын эрүүл мэндийн төв, Хилийн цэргийн 0130-р ангийн эрүүл мэндийн ажилтнууд хамрагдлаа.  

Булган сумын нэгдсэн эмнэлэг нь байрны багтаамж, хүчин чадлын хувьд 75 ортойгоор үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой юм. Сум орон нутгийн эмнэлэгүүдтэй харьцуулахад тус эмнэлэгт дэвшилттэй зүйлс нэлээдгүй хийгдээд байгаа аж. Тухайлбал, дурангийн мэс заслын хагалгааг сумынхаа эмнэлэгт хийх болсон байна. Мөн олгойн хагалгаа болон бусад хөнгөн гэмтэл, хугарал гэх зэрэг өвчнүүдэд үзүүлэх үйлчилгээг газар дээр нь цаг алдалгүй хийж, үйлчилж байгаа, эхчүүд аль болох сумынхаа эмнэлэгт төрдөг болсон гээд дэвшилттэй зүйлс багагүй байна. Түүнчлэн тус эмнэлэг нь 3 дугаар сарын дундуур ээлжит аддистатчилалд хамрагдах учраас энэхүү сургалт нь тэдэнд чухал бэлтгэл болсон гэдгийг эмнэлэгийн удирдлага онцолж байлаа. Тодруулбал, Булган сумын нэгдсэн эмнэлэг шинэхэн байрандаа шинэ стандартаар ажиллаж эхлээд байна. 

сүүлд засварлагдсан 2025-07-01 18:20:21
6 + 10 = нийлбэрийг ол!