ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН НЭР БҮХИЙ 20 ОРЧИМ ТӨЛӨӨЛӨГЧ ТУРК УЛС РУУ АЯЛНА

Ховд аймгийн ИТХ-ын нэр бүхий 20 орчим төлөөлөгч 2022 оны 1 сарын 15-аас 22-ны хооронд “Нью жуулчин турс” ХХК-ны аяллын маршрутын дагуу Турк улсад 7 хоногийн хугацаатай аялахаар болжээ. Энэхүү аяллын нийт зардлын 50 хувь болон 2 сая гаруй төгрөгийг аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар буюу нийт дүнгээр 80 сая төгрөгөөр /төлөөлөгчдийг мэргэшүүлэх/ санхүүжүүлэхээр төсөвлөсөн байна.

Цар тахлаас үүдсэн хямралтай энэ цаг үед аймаг орон нутгийн бодлого боловсруулах түвшиний хүмүүс нь өөрсдөө ийнхүү үрэлгэн зардал гаргаж туршлага судлах нэрийдлээр аялж, зугаалах шаардлага байгаа юу гэдэг нь анхаарал татсан асуудал юм. Ховд аймгийн хувьд өнөөгийн нөхцөл байдалд ингэж тансаглахаас илүүтэй тулгамдсан асуудал, бэрхшээл олон бий. Гэтэл иргэд олон нийтийг төлөөлж шийдвэр гаргах үүрэгтэй хүмүүсийн гаргаж буй шийдвэр энэ мэт үрэлгэн зардалд зарцуулагдаад байгаа нь эмгэнэлтэй зүйл билээ. 

сүүлд засварлагдсан 2025-07-01 11:21:16
4 + 18 = нийлбэрийг ол!