УЛААНБААТАР ХОТООС ДАРВИ СУМЫН ПОСТООР НЭВТЭРСЭН 2 ИРГЭНИЙ ЭХНИЙ РСR ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ "СУЛ ЭЕРЭГ" ГАРЧЭЭ

Өнөөдөр буюу 1 сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймгийн Дарви сумын хяналтын постоор нэвтрэн 1 автобусанд ирсэн зорчигчдоос 2 иргэний эхний РСR шинжилгээний хариу "сул эерэг" гарсан байна. Албаныхан дахин бататгахаар хоёр дахь РСR шинжилгээ хийж байгаа бөгөөд хариу хараахан гараагүй байна. Тус автобусаар ирсэн зорчигчдыг Дарви суманд тусгаарлан давтан шинжилгээг хийж байна. Тодруулбал, эдгээр иргэд нь Ховд аймгийн төвд ирээгүй учир хэрэв хариу давтан шинжилгээгээр дахин эерэг гарвал тусгаарлан, хянах боломжтой байгаа юм байна. Дээрх хоёр иргэний тандалтыг авч үзвэл Улаанбаатар хотод нийтийн байранд амьдарч байжээ. 

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Улаанбаатар хотоос бусад автобусаар ирсэн иргэдийг дахин давтан шинжилгээнд хамруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа юм байна. Учир нь КОВИД-19 нь анхны шинжилгээгээр илрэхгүй байгаа учир тандалт судалгааг ийнхүү нөхөн хийх нь зүйн хэрэг юм. Иймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, урьдчилан сэргийлэхэд буруудахгүй. Өмнөх удаагийн татан авалтаар орон нутагтаа ирсэн иргэдийн нөхцөл байдлаас харвал гэрийн тусгаарлалт үр дүнгүй болох нь харагдаж байсан. Тиймээс энэ удаад гэрийн тусгаарлалтад онцгой анхаарахгүй бол нөхцөл байдал хүндэрч мэдэхээр байна. 

Ж.Саруул

Rate this item
(3 votes)
сүүлд засварлагдсан 2021-01-26 22:42:35
14 + 12 = нийлбэрийг ол!
user profile
Зочин 1 month ago 150.129.141.53

Энэ удаа бол маш сайн тусгаарлаж хянахгүй болч болохгүй шүү

user profile
Zochin 1 month ago 203.91.115.39

Гэрийн хөл хорио худлаа ш дээ. Сул эерэг гэж юу байдгийн бас

user profile
Жижи 1 month ago 66.181.161.103

Энэ автобус замаараа аймгийн постнуудад зогсож шалгагдсан байгаа даа яана даа

user profile
Muugii 1 month ago 103.57.92.15

Hamt Awtobusand irsen humuusee hariu batladtal tusgaaladguimui bugd ger gertee

News writer

энд өөрийн сэтгэдэлээ бичнэ үү

www.khovdtimes.mn
шар олон улс
сонин бараа